НЭГ: ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. “УКИ ЭКО” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн борлуулах “uki.mn” сайт нь худалдааны цахим орон зайг бий болгож, цахим худалдааны үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.
1.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.
1.3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.4. Хэрэглэгч нь “uki.mn”-сайтад нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.5. “uki.mn”-д байршуулсан бараа бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (бэлэн бараа), үйлдвэрээс нийлүүлэх гэж ангилна.
1.6. Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай Албан ёсны гэрээт борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “uki.mn” сайтаас Хэрэглэгчид мэдэгдэнэ.
1.7. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд “УКИ ЭКО” ХХК болон ХЭРЭГЛЭГЧ нар нь хамтран хяналт тавина.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХ
2.1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “uki.mn” сайтын Профайл хэсэгт дарж бүртгүүлэх сонголтоо хийж бүртгүүлнэ. Хэрэглэгч нэвтэрсний дараа өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2.2. “Uki.mn“сайтад Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулах авах эрхтэй болно.
2.3. Хэрэглэгч нь “Uki.mn” сайтад нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.4. Хэрэглэгч “Uki.mn” сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд “Uki.mn” дээрх онлайн туслах, https://www.facebook.com/uki.mn-д хандан мессэж илгээх боломжтой.
2.5. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
2.6. “Uki.mn” сайтын хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “УКИ ЭКО” ХХК бүрэн хариуцна.
ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ, ЦУЦЛАХ ХУГАЦАА
3.1. Захиалга хийх хугацаа:
3.2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
3.3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
3.4. Онцгой бараа:
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
4.1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Uki.mn” сайт нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
4.2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
4.3. Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
4.4. “Uki.mn” сайт нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
4.5. “Uki.mn” сайт нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
4.6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах боломжгүй.
4.7. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “Uki.mn” сайт нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
4.8. “Uki.mn” сайтын бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
ТАВ. “УКИ БРЭНД”-ИЙН ОЮУНЫ ӨМЧТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ
5.1. Цахим барааны тэмдэгүүд нь “УКИ ЭКО” ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдэгүүд нь “УКИ БРЭНД”-ийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
5.2. “УКИ ЭКО” ХХК-ийн гол нэрийн бүтээгдэхүүн болох “УКИ БРЭНД”-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ЗУРГАА. БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ, СОЛИХ ЖУРАМ
6.1. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа захиалсан хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж авна.
6.2. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан тохиолдолд дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй. Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой. Үүнд:
6.3. Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш Улаанбаатарт 2 өдрийн дотор Орон нутгаас 7 хоногийн дотор буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авхуулж болно. Барааг буцаах үед хүргэлтийн хөлс болох 5,000 төгрөгийг суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг авхуулах тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс 5,000 төгрөгийг нэмж суутгах болно.
6.4. Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
6.5. Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй.
ДОЛОО. БУСАД
7.1. “УКИ ЭКО” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр uki.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
7.2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.